Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) нь МУ-ын эдийн засгийн хэвийн байдлыг хэрэглэгчдийн талаас нь хэмждэг барометр юм. NRCC ХИИ-ийг 2014 оноос Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран улсын хэмжээнд улирал тутам үнэлж байна. Индексийг бизнес, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл болон 6 сарын дараах ирээдүйн бизнес, хөдөлмөр эрхлэлт, орлогын талаарх итгэлд үндэслэн тооцдог.
ХИИ-ийг үнэлэх судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг тухайн улирлын сүүлийн сард зохион байгуулдаг. Судалгаанд улирал тутам санамсаргүй түүвэрлэгдсэн 1000 гаруй хэрэглэгч хамрагддаг. ХИИ-ийг улсын хэмжээнд болон бүс, нас, хүйс, боловсрол, орлого, сууцны төрлөөр нь ангилан тооцож мэдээлдэг. Хэрэглэгчийн итгэлийн түүвэр судалгаа нь улирлын давтамжтай тогтмол хийгддэг МУ-ын цөөхөн судалгааны нэг бөгөөд эхэлсэн цагаасаа ижилхэн агуулга, асуулттай явж ирсэн тул хугацааны харьцуулалт хийх боломжтой.
ХИИ-ийг тооцох аргачлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Эдийн засгийн өсөлт
2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.8 хувь байхаар хүлээгдэж байна. Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн хандлага” (Global Economic Prospects: Spillovers and Weak Growth, January 2016) тайланд 2016 онд Хятад Улс 6.7 хувь, ОХУ -0.7 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байна.

