“Үр дүнтэй судалгаа хийх нь: Суурь ойлголт, аргазүй, дизайн” сургалт

2025 оны 11-р сарын 29-ний Бямба гарагт болох “Үр дүнтэй судалгаа хийх нь: Суурь ойлголт, аргазүй, дизайн” сургалтын бүртгэл эхэллээ. Та сургалтад доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/i3x8g7eQ15PoSy4PA
Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй! 

Сургалтын хэлбэр:
Танхимын 8 цагийн сургалтыг (09:00-17:00) Эн Ар Си Си компанийн гүйцэтгэх захирал, Доктор Б.Алтанцэцэг удирдан явуулна. Сургалтад хамрагдагсдад гэрчилгээ олгоно. 

Сургалтын төлбөр:
Нэг оролцогчийн 300,000₮

Хэнд зориулсан бэ?

  • Байгууллагын дунд түвшний менежерүүд

  • Сургалт, судалгааны менежерүүд

  • Магистр, докторын түвшний судалгаа хийж буй оюутнууд

  • Төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд 

  • Судалгаа шинжилгээ хийдэг, хийх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй.

Сургалтаас юу сурах вэ? 

  • Үндэслэлтэй, анхдагч судалгааны санаа, асуултыг тодорхойлох  

  • Судалгааны тохиромжтой арга зүйг сонгох, дизайн боловсруулах

  • Тоон судалгааны төрлүүд: түүвэр судалгаа, шалтгаанд хамаарлын судалгаа, хугацаан цуваа ба панел

  • Чанарын судалгааны төрлүүд: гүнзгийрүүлсэн ба бүлгийн ярилцлага, кэйс судалгаа

  • Тоон болон чанарын судалгааг хослуулах

  • Судалгааны ёс зүй

  • Шинжилгээ, тайлан боловсруулах алхмууд

Сургагч багшийн товч танилцуулга: 
Эдийн засгийн ухааны Доктор Б.Алтанцэцэг: Эн Ар Си Си компанийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч. АНУ-ын Виржиниагийн Их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Макро эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, бодлого хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр судалгаа хийдэг. Тоон өгөгдөл цуглуулах арга зүй, тоон болон чанарын судалгааны арга зүйгээр мэргэшсэн. Бодлогын болон судалгааны байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг. Эдийн засгийн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгааны бүтээлүүд нь хэвлэгдсэн туршлагатай судлаач. 

Холбоо барих: 
Утас: 77007270, Цахим шуудан: contact@nrcc.mn

Байршил:
502 тоот, Бизнес Тауэр (Драмын театрын урд), Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг,