Архив
Хүлээгдэж буй инфляци
2018 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэд 51.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 17.4 пунктээр өндөр байна.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 8.6 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 пунктээр өндөр, 2016 оны мөн үетэй харьцуулахад 4 пунктээр өндөр байна. Нийт хэрэглэгчдийн 4 хувь нь орон сууц, 2.2 хувь нь хашаа байшин, 0.1 хувь нь гэр, 1.1 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: бүлгээр
2017 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 82.9 байна. Өнөөгийн байдлын индекс 36.4, ирээдүйн хүлээлтийн индекс 113.9 байна. Хөдөөд хэрэглэгчид илүү гутранги буюу ХИИ 66.7 байна. Ялангуяа, баруун болон зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 62.7 байна.
Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил
2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 19.9 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 3.3 пунктээр өссөн байна.
Өрхийн санхүүгийн байдал
2017 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.4 хувь үзэж байхад,14.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 1.5 пунктээр буурсан байна.
Худалдан авалтын төлөвлөгөө
Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 55.3 хувь нь үзэж байхад 31.5 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 1.1 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 11.0 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 10.0 пунктээр буурчээ.
Хүлээгдэж буй инфляци
ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (62.3 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 20.9 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 11 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан.
2017 оны IV улирлын ХИИ
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.6 пунктээр буурч 74.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ.
2018 оны эдийн засгийн өсөлт
Монгол Улсын эдийн засаг 2017 оны 3 дугаар улиралд 5.8% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын байгууллагууд болон МУ-ын засгийн газар 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.0-3.7 хувь байна гэж таамаглаж байна. Дэлхийн банкны прогнозоор 2018 онд 2017 оноос илүү хурдацтай өсөхөөр байна.