ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ

ХИИ судалгаагаар “үнийн түвшин өснө” гэж хариулсан хэрэглэгчдийн эзлэх хувь сүүлийн дөрвөн улирал дараалан буурсаар судалгаа хийгдсэн нийт хугацаанд анх удаа талаас бага буюу 46.5 хувьд хүрлээ. Үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан хэвээр байгаа боловч 2015 оны 4-р улиралд ирэх 6 сарын хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин нэлээд бага буюу 2.2 хувь байна. Мөн ирэх нэг жилийн хугацаанд инфляци дунджаар 3.5 хувь байна гэж хэрэглэгчид хүлээж байна

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Ирэх нэг жилийн хугацаанд үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөх талаарх асуултад дөрөвний нэг нь (25.3%) мэдэхгүй гэсэн хариулт өгсөн нь 3 дугаар улиралтай харьцуулахад 3 пунктээр өндөр байгаа нь илүү урт хугацаанд тодорхой бус байдал нэмэгдэж байгаатай холбоотой байж болох юм. 

Previous
Previous

Ханшны хүлээлт

Next
Next

Эдийн засгийн өсөлт