Байнга, хурдацтай өөрчлөгдөн буй өнөөгийн нөхцөлд оновчтой шийдвэр гаргахад шинэ мэдээлэл, мэдлэг, мэргэжилтнүүдийн зөвлөгөө зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Манай судлаачид эдийн засаг, нийгмийн чиглэлээр эрдэм шинжилгээний болон захиалгат төслийн судалгааг чанартай гүйцэтгэсээр ирсэн туршлагатай. Бид та бүхэнд макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, төсөл хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн прогнозтой холбоотой мэдээлэл, судалгааг дараах хэлбэрээр гүйцэтгэж өгөх боломжтой.