Үнэлгээ хийх, хөндлөнгийн шүүмж бичих

Төсөл хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ болон тэдгээрийн хэрэгжилтийн тайлан, судалгаанд шүүмж дүгнэлт өгөх нь Эн Ар Си Си компаний судлаачдын үндсэн ур чадваруудын нэг. Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын донор байгууллагууд болон хувийн компаниуд гэсэн аль ч хэлбэрийн байгууллагуудын хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөллийн болон хяналтын үнэлгээ салшгүй хэсэг нь болдог. Энэ хоёр төрлийн үнэлгээг гүйцэтгэхийн тулд судлаач эдийн засгийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, судалгаа хийдэг туршлагатай байх шаардлагатай. Тодруулбал экнометрикс болон статистикийн шинжилгээний аргууд, үүн дундаа квази туршилтын аргууд болон түүвэрлэлтийн онолын мэдлэгээс гадна эмпирик судалгаа хийж байсан туршлага, микро тоон өгөгдөл дээр шинжилгээ хийх чадвар хэрэгтэй. Манай хамт олон энэ бүх мэдлэг, ур чадваруудыг эзэмшсэн нь доорх чиглэлээр үнэлгээний ажил хийх боломжийг олгодог. Төсөл, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ

  • Төсөл, хөтөлбөрийн тайлангийн үнэлгээ

  • Нийгэм, эдийн засгийн судалгааны тайлангийн үнэлгээ

  • Төсөл, хөтөлбөрийн явцын үнэлгээ

  • ТЭЗҮ

Академик түвшинд эдийн засгийн докторын түвшний сургалтуудад амжилттай хамрагдаж, web of science-н индекстэй хөндлөнгийн магадлагаа хийдэг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн судалгааны туршлага нь манай судлаачдын давуу тал юм. Энэ туршлагаа ашиглан манай судлаачид эдийн засаг, бизнес, нийгмийн сэдэвт судалгааны бүтээл, төсөл хөтөлбөрийн тайланд хөндлөнгийн шүүмж бичдэг.