Эдийн засгийн загвар, индикаторууд, прогноз

Монгол Улсын хэмжээнд, улирал тутам хийгддэг Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) судалгаа нь Эн Ар Си Си компаний нэрийн бүтээгдэхүүн юм. Бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрны олдоц болон үнийн түвшний хэлбэлзэлтэй байдал нь төрийн байгууллагууд, бизнесийнхэн болон өрхүүдийн ирээдүйн төлөвлөгөөнд тодорхой бус байдлыг бий болгодог. Энэ тодорхой бус байдлыг бууруулж, ирээдүйн төлөвлөгөөг илүү тодорхой болгох зорилгоор эдийн засагчид макро эдийн засгийн түрүүлэгч индикаторуудыг хэмжиж, загварууд боловсруулж, прогноз гаргадаг. Манай компаний гаргадаг  ХИИ нь эдийн засгийн ойрын ирээдүйг танддаг макро эдийн засгийн индидаторуудын нэг. Энэ судалгаагаар зөвхөн ХИИ хэмжээд зогсохгүй, томоохон худалдан авалтын төлөвлөгөө, инфляци болон гадаад валютын ханшийн хүлээлт, орон сууцны үнийн хүлээлтийн индекс зэргийг хэмжиж гаргадаг. Бид ХИИ хэмжихээс гадна доор дурдсан индикаторууд, загварууд болон прогнозыг хийдэг.  

  • Индикаторууд

    • ХИИ

    • Нэгдсэн түрүүлэгч индикатор

  • Загварууд

    • Хөдөлмөрийн зах зээл

    • Макро эдийн засаг

    • DSGE

    • T21

  • Прогноз

    • Салбарын борлуулалтын орлого

    • Түүхий эдийн үнэ

    • Макро эдийн засгийн үзүүлэлтүүд