Эн Ар Си Си судалгааны семинар

Манай компани нь нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог болон ашигладаг хүмүүст зориулж өөрийн нэрийн судалгааны семинарыг сар бүр тогтмол явуулдаг. Судлаач бидэнд бүтээлээ бусдад танилцуулах, мэргэжил нэгтнүүдээсээ санал, дүгнэлт сонсож ажлаа сайжруулах, сонирхол нэгтэй судалгааны хамтрагч олох гээд хамтарч ажиллах хэрэгцээ их байдаг. Гэхдээ үүнийг ганцаараа шийдэх боломжгүй юм. Энэ семинар манай илтгэгчдэд ажлаа танилцуулах, бусадтай санал бодлоо хуваалцах, эргэлзээгээ тайлах, ажлын хамтрагчаа олох олон сайхан боломжийг олгоно гэж бид итгэдэг.

Судалгаа бидний өдөр тутмын амьдралыг сайжруулахад нэн чухал шинэ мэдээллийг бий болгодог гэдэгт итгэдэг учраас шинэ мэдээллийг цаг тухайд нь хэрэгтэй хүмүүст нь хүргэснээр, ажил хэрэгтээ ашиглах, эргэлтэнд оруулах, тэр чиглэлээр цааш цаашдын шинэ судалгаа хийх боломжийг манай цуврал семинар нээнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Та бүхэн эдийн засаг, бизнес, нийгмийн ухааны сэдэвт судалгааны бүтээлээ манай семинарт танилцуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.