Богино болон урт хугацаагаар зөвлөгөө өгөх

Манай хамт олон гадаад болон дотоодын байгууллагуудын санхүүжилттэй нийгэм, эдийн засгийн судалгааг амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Эрдэм шинжилгээний грант, төрийн болон төрийн бус байгууллагын болон олон улсын тендерт төсөл бичин шалгарч амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай судлаачдаас бүрдсэн хамт олонтой. Манай судлаачдын олон жилийн багшилсан туршлага болоод судалгааны төсөл бичих, хэрэгжүүлэх туршлага нь зах зээлд дараах төрлийн зөвлөх үйлчилгээг нийлүүлэх ур чадварын давуу талыг бий болгодог. Та болон танай байгууллага зөвлөгөө авахыг хүсвэл бид тухайн ажлын онцлогийг харгалзан цагаар болон долоо хоногийн хугацаагаар зөвлөгөө өгөхөөс гадна урт хугацаатай судалгааны төслүүдийг захиалгаар гүйцэтгэдэг. Богино хугацаагаар зөвлөгөө өгөх үйлчилгээний үнийн мэдээллийг авах бол холбоо барина уу.

  • Төсөл хөтөлбөрийн баримт бичиг боловруулалт

  • Тендерийн баримт бичиг боловсруулалт

  • Эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөвт үндэслэсэн төлөвлөгөө

  • Микро болон макро тоон өгөгдөл ашиглан хийх судалгаа

  • Түүвэр судалгаа

  • Зах зээлийн судалгаа/Хэрэглэгчийн судалгаа

  • Бодлого, төсөл, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ

  • Бодлого төсөл, хөтөлбөрийн мониторинг үнэлгээ