Шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсэв

Хүйтний эрч чангарч буй энэ үед үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Үүнээс үүдээд өнгөрсөн хагас сайн өдрөөс нийслэлд шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсэв. Шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахуун тасарсан бөгөөд урт дараалалд олон цаг болсон иргэд АИ-95 авч байлаа. АИ-95 (3910₮) бензин нь АИ-92 (2390₮)-оос даруй 1520₮-өөр илүү үнэтэй байна.

“Зууны мэдээ” сонинд мэдээлэснээр 2023 оны 12-р сарын 11-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “ОХУ дотооддоо нөөцөө хангаж дууссаны дараа нийлүүлэлт нэмэгдэж АИ-92 бензиний нийлүүлэлт энэ сарын 17, 18-нд тогтворжуулж, шинэ жилээр 100 хувь асуудалгүй болно” гэж мэдэгдэв. ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хязгаарлаж буйтай холбоотой энэ хомсдол үүсэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар

Ашигт малтмал, газрын тосны газар илэрхийлэхдээ Монгол улсын шатахууны нөөцийн тухайд 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 67,280 тн шатахуун үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 2,111 тн, АИ-92 автобензин 23,312 тн, АИ-95 автобензин 5,070 тнь Дизель түлш 33,281 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2023 оны 4-р улирал

Next
Next

УИХ МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ