R программын тухай

R программ гэж юу вэ?

R программ нь их өгөгдөлд шинжилгээ хийдэг үнэгүй, UNIX, Windows, MacOS үйлдлийн системүүд дээр саадгүй ажилладаг, хамгийн эрэлттэй программын хэл юм. Уг программын тусламжтайгаар AI, machine learning, бизнес, санхүү, эдийн засаг болон нийгмийн судалгааг хийх боломжтой бөгөөд өгөгдлийн шинжээчид, статистикчид, эдийн засагчдын хамгийн өргөн хэрэглэдэг программ болоод байна.

R программын анхан шатны сургалт нь R-програмчлалын туршлага багатай эсвэл огт туршлагагүй хэдий ч өгөгдөл боловсруулах, мэдээлэл хайх, статистик дүн шинжилгээ хийхдээ R-г ашиглаж эхлэх хүсэлтэй янз бүрийн салбарын мэргэжилтэн, судлаач, оюутнуудад зориулагдсан.

R программ сурах давуу талууд

1.     Үнэгүй бөгөөд олон төрлийн үйлдлийн систем дээр ажиллана.

Энэхүү программын хамгийн том давуу талуудын нэг нь үнэгүй. Мөн түүнчлэн UNIX/Windows/MacOS үйлдлийн системүүд дээр ажилладаг.

2.     Их өгөгдөлд шинжилгээ хийх цогц багцууд

Тоон өгөгдөл хувиргах, дүрслэх, machine learning, бизнес, санхүү болон эдийн засгийн шинжилгээ хийх, эконометрик болон статистик загварчлал хийдэг 10,000 гаруй багцтай.

3.     Тоон өгөгдлийг дүрслэх

Тоон өгөгдлийг ойлгомжтой, график дизайны мэргэжлийн түвшинд дүрсэлдэг. Хамгийн түгээмэл багцуудынх нь нэг болох ggplot2 багцтай хэрхэн ажиллахыг сургалтаар сурах боломжтой.

4.     Статистик шинжилгээ болон өгөгдлийн шинжлэх ухааны хэл

Уг программыг статистикчид анхлан хөгжүүлсэн учраас ямар ч төрлийн статистик шинжилгээ, загваруудад тохиромжтой бөгөөд тоон өгөгдлийн шинжилгээнд хамгийн өргөн хэрэглэдэг программ юм. 

5.     Олон улсын түвшинд өргөн хэрэглээтэй болсоор байна

facebook, twitter, google, ford зэрэг том компаниуд R программыг хэрэглэгчийн тоон өгөгдлөө шинжлэхэд хэрэглэдэг. Технологийн салбарын цалингийн судалгаа гаргадаг Dice Tech тайлангийн 2021 оны судалгаанд өгөгдлийн шинжилгээ хийдэг компаниудын R программын мэдлэгтэй ажиллагсдын цалин өмнөх оноосоо 0.8 хувиар өсч 112,958 доллар болсон тухай дурджээ.

Манай сургалтанд суралцагсдын талаарх товч статистик

Previous
Previous

R программын анхан шатны цахим сургалтын бүртгэл