
Үндэсний Судалгаа Зөвлөгөөний Төв
Эн Ар Си Си ХХК-тай хамт мэдээлэлтэй, мэдлэгтэй, оновчтой шийдвэр гаргана.
Эрхэм зорилго
Бид шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлснээр байгууллага, хувь хүмүүсийн оновчтой шийдвэр гаргалтыг дэмжинэ.
Алсын хараа
Эн Ар Си Си нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд хувь нэмрээ оруулж, судалгаагаар хөгжлийг түүчээлнэ.
Хэрэглэгчийн Итгэлийн Индекс
ЭН-АР-СИ-СИ ХХК болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Хэрэглэгчийн итгэлийн индексийг 2014 оноос хойш тооцож байгаа билээ. Хэрэглэгчийн итгэлийн индексийг (ХИИ) үнэлэхдээ түүвэр судалгааны тоон мэдээлэлд үндэслэн бэлтгэдэг. ХИИ нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. ХИИ 100-аас дээш бол эдийн засагт итгэх итгэл эерэг 100-аас доош бол эдийн засагт итгэлгүй байгааг илтгэнэ.
Үйлчилгээ
-
Судалгаа
Бид эдийн засаг, нийгмийн чиглэлээр эрдэм шинжилгээний болон захиалгат судалгааг чанартай гүйцэтгэсээр ирсэн арвин туршлагатай.
-
Сургалт
Бид R программын сургалт, судлаачдад зориулсан судалгааны арга зүйн сургалт, бизнес эрхлэгчдэд зориулсан зэрэг олон төрлийн сургалтуудыг явуулдаг.
-
Зөвлөх үйлчилгээ
Та болон танай байгууллага зөвлөгөө авахыг хүсвэл бид тухайн ажлын онцлогийг харгалзан цагаар болон долоо хоногийн хугацаагаар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Мэдээ мэдээлэл
Манай харилцагч байгууллагууд