Архив
Хүлээгдэж буй инфляци
ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2019 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (57.4 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 18.4 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 17.8 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны II улирал
Хэрэглэгчийн итгэлийн индексийн (ХИИ) судалгаа 2014 оноос хойш 22 дахь улиралдаа амжилттай хийгдлээ. Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 2019 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсч 84.2 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 16.5 (35.2%) пунктээр өсч 63.4 болжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индексийн тайлан
ЭН-АР-СИ-СИ ХХК болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал” улирал тутмын тайланг танд хүргэж байгаадаа баяртай байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны I улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.4 пунктээр өсч 95.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 6.3 пунктээр (5.5%) өсч 121.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 32.4 байсан бол жилийн хугацаанд 24.0 пунктээр (73.9%) өсч 56.4 болсон байна.
ХИИ-ийн 10 жилийн ойн арга хэмжээ
ХИИ тооцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд ХИИ-ийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилгоор Даваа гарагт хэвлэлийн бага хурал, Пүрэв гарагт ойн баярын хурал зохион байгуулав.
10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ
Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) судалгааны 10 жилийн ойд зориулсан "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага" сэдэвт хурал болно.
Хуулийн төсөл өргөн барьлаа
Сангийн сайд Ч.Улаан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2014.01.24-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Хүлээгдэж буй инфляци
2018 оны 3-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4.2 болон 5.9 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.
Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцийн түвшинг 6.4 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа нь орон нутагт амьдардаг хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшингээс 0.8 пунктээр өндөр байна.
Өрхийн санхүүгийн байдал
2018 оны 3-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 28.3 хувь үзэж байхад,13.5 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.1 пунктээр буурсан байна.
Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой үе гэж 16.6 хувь нь үзэж байхад 12.4 хувь нь тохиромжгүй үе гэж үзжээ. Тохиромжтой гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 2.4 пунктээр буурчээ. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс эрс өссөн байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 оны III улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2018 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр буурч 81.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 16.9 пунктээр буурч 100.5 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр (32.8%) өсч 53.4 болжээ.