Архив
Худалдан авалтын төлөвлөгөө
2020 оны гуравдугаар улиралд автомашин болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад тогтвортой, харин томоохон эд хогшил болон цахилгаан барааны эрэлт бага зэрэг буурахаар байна. Ирэх зургаан сарын хугацаанд нийт иргэдийн 17.4 хувь нь машин, 8.2 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 15.1 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байна.
ХИИ байршил, нас, боловсрол, орлого болон хүйсээр
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 84 байна. Өнөөгийн байдлын индекс 54, ирээдүйн хүлээлтийн индекс 104 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 61 байна. Хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин баруун болон төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 81, 86 байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 онтой харьцуулахад
Бид ХИИ-ийг цаашид хэвийн онтой харьцуулан мэдээлж байхаар бэлтгэж байна. Энэ индекс нь тухайн улиралд хэрэглэгч хэвийн он болох 2018 онтой харьцуулахад хэр өөдрөг, гутранги байгааг илэрхийлнэ. 2020 оны 1-р улиралд ХИИ индекс 17 нэгжээр буурсан байна. Үүнд эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвт итгэх итгэл буурсан нь нөлөөлжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2020 оны I улирал
2020 оны 1-р улиралд Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл огцом буурсан байна. Энэ улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 14 пунктээр доогуур байна. Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс 56-аас 49 болж буурсан.
Өрхийн худалдан авалтын төлөвлөгөө
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг ба өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг.
ХИИ бүс нутаг ба өрхийн шинж чанараар
ХИИ-ийг улсын хэмжээнд тооцохоос гадна бүс нутаг ба хэрэглэгчийн шинж чанараар нь тооцож үздэг. 2019 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 108 байна. Өнөөгийн байдлын индекс 66, ирээдүйн хүлээлтийн индекс 136 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79.5 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 64 байна. Баруун болон хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 90 байна.
Хүлээгдэж буй инфляци
2019 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4 болон 7 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.
Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцийн түвшинг 6.8 хувь байна гэсэн хүлээлттэй байна.
Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны IV улирал
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсч 94.0 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 10.5 пунктээр өсч 123.4 болсон бол өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 55.3 байсан бол жилийн хугацаанд 5.6 пунктээр буурч 49.7 болсон байна.
2019 оны II улирлын тайлан
ЭН-АР-СИ-СИ ХХК болон МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс "Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал" тайлангийн 2019 оны II улирлын шинэ дугаараа танд хүргэж байгаадаа баяртай байна.
Хэрэглэгчийн итгэл ба шинж чанар
Хэрэглэгчийн итгэлийн индексийг байршил болон хэрэглэгчийн шинж чанарын бүлгээр тооцдог. 2019 оны 2-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 94.8 байна. Өнөөгийн байдлын индекс 79.1, ирээдүйн хүлээлтийн индекс 105.2 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 73.0 байна. Ялангуяа, зүүн болон хангайн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 65.2 байна.