Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өсч 90.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 57.7 пунктээр өсч 138.3 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 58.0 байсан бол жилийн хугацаанд бараг гурав дахин буурч 19.4 болжээ.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал тааруухан (-70.9%) болсон болон ажлын олдоц муудсан (-61.3%) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт эрс сайжирсан буюу бизнесийн нөхцөл (40.7%), ажлын байрны олдоц (71.0%) болон орлогын индексийн өсөлт (68.4%) гол нөлөө үзүүлсэн байна.

Хүснэгт 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хүснэгт 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 13.0 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.0 хувь байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ

Зураг 2. ХИИ ба ДНБ

Эх үүсвэр: ҮСХ-ны www.1212.mn цахим хуудас


2016 оны 2-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 96.1 байна. Өнөөгийн байдлын индекс 19.4, ирээдүйн хүлээлтийн индекс 147.3 байна. Баруун болон Төвийн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 76 орчим утга авч байна.

Previous
Previous

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 3-Р УЛИРАЛ

Next
Next

Ханшны хүлээлт