КОВИД-19 цар тахлын нөлөө

covid_image.jpg

ЭН АР СИ СИ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд КОВИД-19 цар тахлын иргэдэд үзүүлж буй нөлөөллийг 2020 оны 4-р улирлаас хойш тасралтгүй улирал тутам судалж, мэдээллэж байна. 2021 оны 2-р улирлын байдлаар иргэдийн талаас илүүгийн хувьд өнөөгийн орлого жилийн өмнөхөөс буурчээ. КОВИД-19 халдвар авах эрсдэл өндөр гэж үзэж байгаа иргэдийн тоо өмнөх улирлаас өссөн байна. 2021 оны 2-р улиралд иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн ч гэрээс ажиллах нь буураагүй байна. Өмнөх улиралтай харьцуулахад цар тахал хот хөдөөгийн иргэдэд ижилхэн нөлөөлж байна. Ажил олгогчид КОВИД-19 халдвараас сэргийлэх арга хэмжээ өргөн хүрээнд авч хэрэгжүүлж байна.

Ирэх саруудад иргэд гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх болон орлого буурах зэрэгт хамгийн их санаа зовж байна. Цар тахлыг даван туулахтай холбоотой хэрэгжүүлж буй дэмжлэгүүд нь иргэдэд харилцан адилгүй хүрч байна. Ялангуяа цахилгаан, дулаан, усны зардлын хөнгөлөлтийн хэмжээ сууцны нөхцөл, оршин суугаа газар болон орлогын түвшингээс хамааран ялгаатай байна.  

Судалгааны тайланг эндээс үзнэ үү.

Previous
Previous

Компанийн нийгмийн хариуцлагын талаарх монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт судалгаа

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн судалгааны тайлан