Компанийн нийгмийн хариуцлагын талаарх монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт судалгаа

Screen Shot 2021-10-13 at 17.52.40.png

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын компаний нийгмийн хариуцлагын (КНХ) төрийн бодлогын өнөөгийн байдлыг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж гаргах юм. Судалгаанаас харахад КНХ нь Монгол Улсад нилээд шинэлэг ойлголт бөгөөд эхлэлийн шатандаа явж байна. Одоогийн байдлаар төрийн болон төрийн бус оролцогчдын аль аль нь КНХ-ыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа нь сайшаалтай боловч энэ талаар нэгдсэн ойлголт байхгүй бөгөөд ойлголтууд нь өөр хоорондоо зөрчилтэй байна. 

ҮХШХ болон КЗҮЗ нь компаний засаглалын хүрээнд КНХ-ыг хариуцан ажилладаг гол байгууллагууд бөгөөд эдгээр байгууллагаас гадна Засгийн газар, СЯ, НХХЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ, БОАЖЯ, ТЕГ, ГЕГ, СХЗГ, ЗГТС, ИТХ, Засаг дарга зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд КНХ-ын асуудлыг хариуцан ажилладаг. Төрөөс КНХ-ын талаар баримталсан бодлого тодорхойгүй байгаа өнөө үед энэ салбарт зарим ТББ, хувийн хэвшил идэвхтэй оролцож байна. 

Хэдийгээр хууль тогтоомжид КНХ-ын талаар наад захын стандартыг мөрдүүлэхээс эхлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, байгаль орчинд хоргүй арга техник ашиглах зэрэг үйл ажиллагааг урамшуулан дэмжих бодлого туссан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, зарим заалтыг хэрхэн хэрэгжүүлэх механизм тодорхойгүй байгаа зэргийн улмаас тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Энэ нь КНХ-ын талаар нэгдсэн ойлголт, тодорхойлолт бий болоогүй, тухайн асуудлыг нэгтгэн хариуцдаг төрийн байгууллага байхгүй зэргээс шалтгаалж байж болох юм. 

Судалгааны тайланг эндээс үзнэ үү.

Previous
Previous

ЭН АР СИ СИ компаний судлаачдын бүтээл Японд хэвлэгдлээ

Next
Next

КОВИД-19 цар тахлын нөлөө